Өндөр настанд тохиолддог бие загатнах өвчин
Энэ өвчнөөс сэргийлэх арга бол хавар, намрын цагт адууны шар хомоол түлж биеэ шарлатал утах
Загатнах өвчин тусвал морь, илжигний өөх, шүдлэн хонины
далны зунгаг түрхэх, ямаан зангууг чанаж уух, биеэ утах, өлөн ус
/шээсээ/ уух зэргээр эмчилнэ.
Ой ухаан муудаж мартах өвчин
Оюун ухаанаа сэргээх, тогтооход үхрийн хуучин хур шар тос
долоож хүлхэж идвээс биеийн илч, хүч нэмэгдэн ухаан санаа саруулсан
сэтгэл тайвширна. Бас нас урт болгоно. Нүдний хараа, зүс царианы өнгө
засч сайжруулна. Мөн цагаан тос байнга идэх ч ашигтай.
Ходоод муудаж хоол шингэхгүй болох өвчин
Ходоод ямар байх нь хоол унднаас их шалтгаална. Хоол
ундаа тохируулж тохиромж муутай хоол ундаа цээрлэж, тохиромжтой хоолоо
үдээс өмнө идэж орой идэх хоолоо багасгавал зүгээр.
Ходоодны хүчил багатай хүнд махан хоол шингэц муутай
байдаг тул ийм хүмүүс цагаан хоол голлон хэрэглэж махаа багасгах. Хоолны
шингэц муудвал чоно, зэрлэг гахайн ходоод, гишүүний үндэс чанаж шөлийг
нь уух сайн.
Шээс чавдагших, задгайрах, хаагдах өвчин
Энэ өвчний шалтгаан нь бөөрний хүч чадал сулрах, түрүү
булчирхай томрох, давсаг чулуужих зэрэг өвчин эмгэгтэй холбоотой. Энэ
бүхнийг буй болгодог зүйл нь бөгсөн бие, бөөрнөөсөө даарч хөрөх явдал
учраас амьдралын үндэс болсон бөөрөө хайрлаж явах хэрэгтэй. Бөөр бол
үргэлж залуугаараа, цовоо сэргэлэн, өвчин эмгэггүй байх эсэхийг шийддэг
эрхтэн. Бөөрөө хайрлаж, бөгсөн биеэ дулаалж бай.
Зогисох өвчин
Энэ өвчин хйин гүйдэлтэй холбоотой. Энэ өвчний үед лишийг
сүүнд буцалгаж уух, загасны нурууны яс, махаар утахад сайн. Мөн
буцалгаж хөргөсөн цэв хүйтэн усыг хийгүй шимж хэдэн удаа залгих. Болжмор
шувууны баасыг гал дээр хуурч утаа хярвасыг үнэрлэх, усанд буцалгаж
хүйтнээр уух ч зүгээр.
Бөөлжих, огиулах өвчин
Энэ өвчний үед баавгайн махаар утах, бага зэрэг чанаж
идэх, морины хомоолыг буцалгаж шүүгээд уухад хий шараар шалтгаалан
бөөлжихийг зогсооно. Бас зэрлэг гахайн баасыг шатааж үнсийг нь усаар
даруулж ууваас эс шингэснийг шингээж бөөлжихийг засдаг.
Хүч тамираа сэлбэх
Хүч тамираа сэлбэхэд туулайн толгой чанаж идэх сайн.
Улаан буга, цагаан нохойны хярзан чанаж идэх, халиуны охор сүүл, малын
төмс үе үе чанаж идээд байвал бөөр, бэлхүүс, ууц нуруу, шээсний сүвний
өвчнийг анагаана.
Даралт ихсэх хий, цус хөөрөх өвчин
Гоёо, тэхийн шээг, алтан гагнуур, нохойн хошууг хувь
тэнцүүлэн найруулж нунтаглаад 500 гр усанд хоолны халбагаар 4 удаа хийж
хандлаад 100 гр-ын хэмжээгээр өдөрт 2 удаа 2-3 долоо хоног уух сайн.
Цагаан төмс 3-5 ширхэгийг аяга сүүнд буцалгаж 2-3 шөнө
дараалан уувал даралт буурна. Жодоо модны холтосны шөлийг өдөр 2 удаа
ууж 21 хоног үргэлжлүүлэх сайн нөлөөтэй. Мөн цаган түрүү, гоньд, цагаан
лууван, шар манжин, адуу, хонь, гахайн түүхий мах, гахайн үсийг хөлний
уланд дэвсэж хөхүүлбэл даралт буурна. Хар тугалга хөлийнхөө уланд нааж
нэг цаг болгоод авахад даралт буурдаг.
Муурын үсийг алгаар сөргүүлэн илбэл даралт буурахаас гадна өдөр бүр сармисны хоёр хумс байнга идэхэд сайн.
Хоолонд хэрэглэдэг төмсийг машиндаж шүүсийг нь түүхийгээр
нь уух чавга, чанаж шүүсийг нь уух, хар модны холтос цайнд чанаж уух,
хүйтэн усаар толгойгоо шавших сайн.
Цус багадах, даралт буурах өвчин
Цус багадаж байвал цусаа төлжүүлэхийн тулд залуу ямааны
/шүдлэн/ болон гөрөөсний цус нэг аяга ууваас цус төлжинө. Ямааны цус
хүний цусыг төлжүүлэхэд бусад малынхаас илүү эмийн чанартай гэдэг.
Хуян шар ус хурах өвчин
Хуян шар усны өвчинд цалин цагаан мөнгө чанаж шөлийг нь
уудаг. Мөн улиасны холтос ба улиас түлж цагаан үнсийг нь усаар зуурч
хуян шар ус хурсан газраа тавих.
Утаатай шар эсгийг хужиртай усанд чанаж бүлээнээр шавшин
боогоод хонуулах. Хайлаас модыг түлж үнсийг нь усанд зуурч уутанд
хийгээд хөл гараа дүрэх. Тулай болон хуян шар усны хавдарт тэмээний
гурван жил болсон хомоолыг битүү шатааж үнсийг нь сүүнд зуурч сайн
буцалгаад түрхэж хөхүүлдэг.
Элдэв этгээд өвчин
Элдэв этгээд өвчин гэгч бол сэтгэл санаа огцом хувирч дон
тусах, солиорох, манарах, дэмий донгосох, хий юм үзэгдэх, сонсогдох,
хэлгүй дүлий болох, айж цочих, ухаан алдан унах, нойргүй болох, элдэв юм
зүүдлэх, унах, дуулах, тавгүйцэх, нэг юманд хэт дурлах, амьд явахаас
шантрах, үхэхийг хүсэх, шалтгаангүй хараах, ерөөх, ерөөлийг занаж зүхэх
зэрлэг олон янзаар илэрнэ. Ийм өвчинд шар шувуу, бүргэд, элээ, хараацай,
ёл, тас, ууль, хонхэрээ, баавгай, бар, ирвэс, чоно, үнэг, солонго,
өмхий хүрэнгийн махны аль нэгийг чанаж идэх зэргээр засал хийнэ.
Солио өвчин
Энэ өвчинд шар шувуу, элээ, хараацайн мах, өмхий
хүрэнгийн махаар утах, шөл хийж уулгах, мөн шар шувуу, үнэг, хулганы
баасыг түлж утах, чоно, нохой, тас, баавгай, зарааны баас этгээд өвчин
бүхнээс сэргийлдэг. Эдгээрийг сайтар болгох, түлж шатаан утахаас гадна
ууж хэрэглэнэ. Хур шар тосыг идүүлбэл солиорох, манарах, мартах өвчнийг
анагаахад тус болно.
Шээс задгайрах
Энэ өвчин ихэвчлэн даарч хөрснөөс л үүсдэг. үүнийг
эдгээхийн тулд аагтай халуун хар цайны ууран дээр хэдэн орой суугаад үз.
Арвайн гурилыг шар тостой багсраад хөх өнгийн уутанд /бараан өнгийн/
хийж оёод бүлээсгэж давсаган дээрээ жин тавиад нэг үзээрэй. Тарваганы
болон ямааны хорхогны /боодог/ ууран дээр суугаад халуун чулууг нь атгах
сайн. Хамгийн гол нь даарч хөрөхгүй дулаан хувцаслаж яв.
Цээж, хоолойн гашуун оргидог ёозгүй өвчин
Цөс хөөлгөх үйлчилгээтэй нохойн хошуу, багваахай цэцэг,
хус модны гөлөг навч хандалж зөгийн балтай хамт уу. 200 гр ханданд нэг
халбага зөгийн бал хий.
Гахайн болон хонины тарган мах, сонгино, сармистай хуурч
хайрсан хоол, цуу, элдэв халуун ногоо, архи, пиво зэргийг идэж уухгүй
байх. Хэт их идэх, их өлсөх, уурлаж бухимдах, гуньж гутахад цөсний өвчин
хөдөлдгийг анхаарахад зүгээр.
Өтгөн хатах ч зүдрээдэг өвчин
Өтгөн
хатаад байвал лууван, үзэм, хар чавга, зөгийн бал, шийгуа, амтат гуаны
аль олдсоноос нь идэж бай. Зэс, гуулин саванд ус буцалгаад бүлээн үед нь
өглөө орой нэг нэг аяга тогтмол уух ч сайн. Тогтмол суниах, гэдэс,
бэлхүүсний орчмоор илэх, цээжээ тэнийлгэж, гэдсээ үе үе татах дасгал
хий. Хуурай юм идэх, хооллохын өмнө шингэн юм ууж бай.
No comments:
Post a Comment