Зөв хэмжих дадал нэн чухал
Та өөрийн цусны даралтыг тодорхойлохын тулд заавал эмч дээр очих
шаардлагагүй бөгөөд харин ч та өөрөө даралтын аппаратны тусламжтайгаар
гэрийн нөхцөлд хялбархан хэмжих боломжтой. Заримдаа ч таны тогтмол
хэмжилтийн үр дүн нь эмнэлэг дээр хэмжүүлсэн нэг удаагийн үр дүнгээс хэд
дахин илүү ач холбогдолтой байдаг. Харамсалтай нь ихэнх хүмүүс
хэмжилтээ хэрхэн зөв хийхийг төдийлэн мэддэггүй. Тиймээс буруу
хэмжилтээс буруу үр дүн гарч байдаг.
Цусны даралтаа яаж зөв хэмжих вэ?
Хэмжилт эхлээс өмнө та заавал 3-5 минут тайван байх шаардлагатай. Та
сандал дээр суугаад тайвширч ямар нэг зүйлд өөрийгөө хүчлэхгүй байх
хэрэгтэй бөгөөд эс тэгвээс даралт хиймэлээр өсөх магадлалтай болдог.
Эмнэлэгийн орчинд даралтыг ихэвчлэн булчинд хийлэгддэг ханцуйвчын
тусламжтайгаар эмч гүйцэтгэдэг бол харин гэрийн нөхцөлд хэмжилтийг
электрон даралтын аппарат нь өөрөө хэмждэг. Түүнийг булчин эсвэл бугуйнд
байрлуулна. Бугуйн хэмжилтийн үед электрон аппарат нь таны судасны
цохилтыг мэдрэхээр байрласан байх шаардлагатай.
Хэмжилтийн үед анхаарах бас нэг чухал зүйл бол хэмжилт хийж буй цэг
нь таны зүрхний түвшинтэй ойролцоогоор ижил түвшинд байх шаардлагатай.
Булчингийн хэмжилтийн үед энэ нь голдуу шууд биелдэг бол бугуйн
хэмжилтийн үед тохойгоо ширээн дээр тулж бугуйгаа бага зэрэг өргөх
шаардлагатай болдог. Хэрвээ та булчингийн хэмжилт хийж байгаа тохиолдолд
гараа өргөх шаардлага гардаггүй.
Thursday, April 12, 2018
Subscribe to:
Post Comments (Atom)
-Уламжлалт анагаах ухаан чухам юуг судалдаг, ямар онцлог давуу талтай юм бэ? -Уламжлалт анагаах ухаан бол хүний бие махбод болон сэтгэл с...
-
Бариа засал, иллэг (массаж) гэж юу вэ? Бариа засал нь эмгүй эмчилгээ бөгөөд олон сар, жил хугацаагаар эдгээгүй ужиг өвчин, эмчилгээ хий...
-
Судас барихад эмч өвчтөн хоёр өмнө өмнөөсөө харсан байрлалтай байна. Эрэгтэй хүний зүүн гарын судсыг эхэлж барина. Тэгэхэд өвчтөн зү...
-
Өндөр настанд тохиолддог бие загатнах өвчин Энэ өвчнөөс сэргийлэх арга бол хавар, намрын цагт адууны шар хомоол түлж биеэ шарлатал утах ...
No comments:
Post a Comment