Thursday, April 12, 2018

-Уламжлалт анагаах ухаан чухам юуг судалдаг, ямар онцлог давуу талтай юм бэ?
-Уламжлалт анагаах ухаан бол хүний бие махбод болон сэтгэл санааны өвчин эмгэгийг цогцоор нь судалж, сав шим ертөнцийн шүтэн барилдлага, од гараг эрхсийн нөлөөлөл, ад тотгор, урд хойд төрөл, үйлийн үр, шүтэн барилдлага зэргийг судалдаг. Үүний зэрэгцээ бодь сэтгэл хоосон чанарыг онож, өвчин зовлонгийн холын шалтгаан мунхгийг үндсээр нь анагаадаг буддын их таван ухааны нэгэн салбар ухаан юм.

Өвчин тусах илүү магадлалтай үе

  • Хаврын гурван сарын сар сарын эхний 24 хоног буюу нийт 72 хоногт элэг цөсөнд өвчин нүүрлэж болзошгүй. Үүнээс сэргийлэхийн тулд хүнд ажил хийж зүдрэх, удаан хугацаагаар исгэлэн, тослог хоол идэх, морь малаас унах, архи дарс их хэрэглэх, даарч хөрөсөөс болгоомжилоорой.
  • Зуны гурван сарын сар сарын эхний 24 хоног буюу нийт 72 хоногт зүрх гэдсэнд өвчин орох магадлалтай учир зүрх гэдэсний хямралтай хүмүүс наранд халах, нойр алдах, хэт өлсөх, махан хоолоо ихдүүлэх, хоносон, удсан хоол идэх, хүйтэн нойтон газар суух, бороонд цухиулж жиндэхээс болгоомжилж яваарай.
  • Намрын гурван сарын сар сарын эхний 24 хоног буюу нийт 72 хоногт уушиг дэлүүнд өвчин буух магадлал байдаг тул чанаргүй хоол унд хэрэглэх, даарч жиндэх, нойтон газар суух хэвтэхээс сэргийлж уушиг муу хүн айраг сайн хэрэглэ.
  • Өвлийн гурван сарын сар сарын эхний 24 хоног буюу нийт 72 хоногт бөөр самсайн өвчин хөдлөх магадлал байдаг тул доод биеэ сайн дулаалан, хүнд юм өргөх, доргих, донслох, удаан зогсох, хүйтэн, нойтон газар суух, удаан олон дахин тачаах, архи уугаад даарах зэргээс болгоомжлох.
Харин өвөл, хавар, зун, намрын саруудын сүүлчийн 6 өдөр буюу нийт 72 хоногт ходоод өвчилж болзошгүй учир хоол ундаас тохируулж хэрэглэх нь зүйтэй.
Нойргүйдэл бий болгогч 10 шалтгаан
Сайхан амраад боссон өглөө эрч хүчтэй байж, тэр өдөртөө ажил хүртэл бүтэмж сайтай байдаг. Тэгвэл сайн унтаж амрахад тань хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэе. Унтах цагаа хасах шалтгаан тань юу вэ? Хэтэрхий завгүй, хийх зүйл их байна уу? Та шөнө унтахгүй байснаар их ажил амжуулна гэж бодож байна уу? Та ердөө эрүүл мэндээ баллаж байгаа хэрэг. Нойр багасна гэдэг бол эрүүл мэндтэй холбоотой асуудал юм. Нойрондоо та идэж буй хоолтойгоо адил анхаарал хандуулах ёстой. 
1. Та хэт их юм боддог. Хүмүүс өдөр болсон үйл явдал, ихэнхдээ хэрүүл маргаан, бүтэлгүйтсэн зүйлсээ дахин дахин боддог. Мөн түүнчлэн хүмүүс өөрсдийн бодлоо хянадаггүй. Түүнээс болоод хэрэгтэй, хэрэггүй хэт их юмыг боддог. Шийдэл: Хэрвээ хэрэггүй зүйлс толгойд тань орж ирээд байвал зүгээр л босоод өөр өрөөнд ор. Таны бодол шууд л ярилан одно. Тэгээд буцаад орондоо ороод унтах хэрэгтэй. Эсвэл унтахаасаа 2 цагийн өмнө маргааш хийх зүйлс эсвэл бодож тунгаах бүх зүйлсээ хийж дуусгах хэрэгтэй. Тэгэх аваас унтах үед та ямар нэг зүйлсийг бодох хэрэггүй болох юм. 
2. Амралтын өдрүүдэд хэт их унтдаг. Бид ажлын өдрүүдэд орой унтаж, харин амралтын өдрүүдэд орой босдог. Ингээд 2 өдөр орой боссон тархи орой босоод дасчихдаг учир даваа гаригын өглөө босох гэж зовдог. Шийдэл: Та орой босох боломжтой байсан ч цагаас илүү битгий унт. Хэрвээ нойр тань хүрээд байвал өдөр 10 минут дуг хийхэд болно. 
3. Хэн нэгэн саад болдог. Хажууд тань унтаж байгаа нөхрийн тань хурхирах чимээ таныг шөнө дунд хэсэгхэн ч гэсэн сэрээдэг байж магадгүй. Шийдэл: Хамт унтаж буй хүнээ дээшээ харж бус хажуу талаараа унтахыг санал болго. Учир нь хажуу талаараа унтаж байгаа хүн хурхирах нь бага байдаг юм байна. Мөн түүнчлэн хурхирахад дэрний өндөр нам их чухал нөлөө үзүүлдэг. Судалгаагаар өндөр дэрэндээр унтаж буй хүмүүс нам дэр дэрлэж буй хүмүүсийг бодвол их хурхирдаг болох нь тогтоогдсон байдаг юм байна. 
4. Таны гормонд өөрчлөлт орсон. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн үед мөн цэвэрших үед үүсэх дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр нойргүйдэл бий болж болдог байна. Ихэнхдээ энэ нь шөнө дунд босох, хэт эрт босох зэргээр илэрдэг байна. Шийдэл: Унтахаасаа өмнө усанд орох нь бие тайвширч тайван амрахад сайн нөлөөтэй байдаг. Мөн сарын тэмдэгийн үед өвдөлтөөс болж нойр муутай хонох тохиолдолууд байдаг шүү дээ. Ийм үед та биений юм ирэхээсээ өмнө өвдөлт намдаах эмийг хэрэглэснээр сарын тэмдэг дуустал өвдөлтөөс хамгаалж чаддаг байна. Түүнчлэн өдөрт 20-30 минут дасгал хийж байх хэрэгтэй. Сайхан амарч унтахад өрөө сэрүүн байх нь маш чухал байдаг гэдгийг санахад илүүдэхгүй болов уу. 
5. Таны гэдэс дуугардаг. Гэдэс хоосон орондоо орох нь шөнө олон дахин сэрэх шалтгаан болдог. Хоолны дэглэм барьж байгаа, таргалалтаас сэргийлж буй хүмүүс ихэнхдээ ийм асуудалтай учирдаг. Шийдэл: Та шөнө унтахдаа их юм идэх шаардлагагүй юм. Харин өег зүйл идэх хэрэгтэй. Үүнд ганц чанасан өндөг, ганц зүсмэл бяслаг зэргийг нэрлэж болно. Эдгээр нь таныг таргалуулахгүй ба таныг шөнийн турш өлсгөхгүй байж чадна. 
6. Унтлагын өрөө тань замбараагүй байдаг. Ширээндээр тань олон бичиг цаас хөглөрдөг, газраар эд хогшил бөөгнөрсөн байдаг. Эдгээр нь танд саад болохгүй байгаа юм шиг боловч үнэндээ таныг унтахад их саад болдог. Учир нь таны нүдэнд хөглөрсөн олон зүйл харагдах үед тархи ер амардаггүй байна. Шийдэл: Хэрвээ танд хийж дуусгаагүй олон бичиг цаасны ажил байгаа бол бүгдийг нь нэг хавтасанд хийх хэрэгтэй. Мөн хөглөрөөд байгаа зүйлсээ нэг саванд хийж аль болох олон зүйл ил байлгахгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна өрөөндөө компьютер байлгахгүй байсан нь дээр. 
7. Таны өрөө шөнө гэрэлтэй байдаг. Өмнөх нийтлэлүүдэд гэрэлтэй зүйлс нойр сэргээдэг талаар бичиж байсан билээ. Утасны гэрэл, гудамжны гэрэл гээд гэрэл цацруулагч зүйлс нь таны тархинд унтах бус харин сэрүүн байх дохиог өгдөг байна. Шийдэл: Гаднах гэрэлнээс хамгаалах сайн арга бол бараан өнгийн хөшигтэй байх. Учир нь тэдгээр нь өрөөг хангалттай харанхуй болгож чадах ба гаднах гэрлийг нэвтрэхээс хамгаалдаг. Мөн та нүдний хаалтыг хэрэглэж болох юм. 
8. Дуу чимээ сонсогддог. Хөлийн чимээ, хажуу өрөөний зурагтын чимээ, хүмүүсийн яриа бидэнд бага ч гэсэн сонсогддог. Шийдэл: Та хэрвээ дуу чимээнээс болоод унтаж чадахгүй байгаа бол агааржуулагч, сэнс зэргийг асаах хэрэгтэй. Энэ нь нэг хэвийн дуу чимээг гаргах боловч саад хийж чаддаггүй. Харин сэнсний чимээнд бусад дуу чимээ хамт дарагдах болно. 
9. Тоос шорооноос үүсэх нөхцөл байдал. Тоос шорооноос болоод хүнд унтахад тавгүй болох тохиолдол бий. Бидний унтаж байгаа матрас, дэвсгэр даавуунууд заримдаа удаан угаагдаагүй явж байдаг. Энэ нь урт хугацааны тоос шороог өөртөө татах шалтгаан болдог юм. Шийдэл: Байнга цэвэрлэгээ хийж өрөөнийхөө тоос шорооноос салах хэрэгтэй. Түүнээс гадна өрөөнийхөө цонхыг байн байн онгойлгож, агаар солилцуулах хэрэгтэй. Учир нь гэрт янз бүрийн нян, бактери, хир тоос цугларсан байдаг учир цэвэр агаараар сольж байх хэрэгтэй байдаг байна. 
10. Гэрийн тэжээвэр амьтантайгаа хамт унтах. Шийдэл: Гэрийн тэжээвэр амьтадаа унтах үедээ аль болох өрөөндөө оруулахгүй байх хэрэгтэй. Та өрөөндөө ганцаараа байх тусам амар тайван унтаж чадна.
Зөв хэмжих дадал нэн чухал
Та өөрийн цусны даралтыг тодорхойлохын тулд заавал эмч дээр очих шаардлагагүй бөгөөд харин ч та өөрөө даралтын аппаратны тусламжтайгаар гэрийн нөхцөлд хялбархан хэмжих боломжтой. Заримдаа ч таны тогтмол хэмжилтийн үр дүн нь эмнэлэг дээр хэмжүүлсэн нэг удаагийн үр дүнгээс хэд дахин илүү ач холбогдолтой байдаг. Харамсалтай нь ихэнх хүмүүс хэмжилтээ хэрхэн зөв хийхийг төдийлэн мэддэггүй. Тиймээс буруу хэмжилтээс буруу үр дүн гарч байдаг.
Цусны даралтаа яаж зөв хэмжих вэ?
Хэмжилт эхлээс өмнө та заавал 3-5 минут тайван байх шаардлагатай. Та сандал дээр суугаад тайвширч ямар нэг зүйлд өөрийгөө хүчлэхгүй байх хэрэгтэй бөгөөд эс тэгвээс даралт хиймэлээр өсөх магадлалтай болдог.
Эмнэлэгийн орчинд даралтыг ихэвчлэн булчинд хийлэгддэг ханцуйвчын тусламжтайгаар эмч гүйцэтгэдэг бол харин гэрийн нөхцөлд хэмжилтийг электрон даралтын аппарат нь өөрөө хэмждэг. Түүнийг булчин эсвэл бугуйнд байрлуулна. Бугуйн хэмжилтийн үед электрон аппарат нь таны судасны цохилтыг мэдрэхээр байрласан байх шаардлагатай.
Хэмжилтийн үед анхаарах бас нэг чухал зүйл бол хэмжилт хийж буй цэг нь таны зүрхний түвшинтэй ойролцоогоор ижил түвшинд байх шаардлагатай. Булчингийн хэмжилтийн үед энэ нь голдуу шууд биелдэг бол бугуйн хэмжилтийн үед тохойгоо ширээн дээр тулж бугуйгаа бага зэрэг өргөх шаардлагатай болдог. Хэрвээ та булчингийн хэмжилт хийж байгаа тохиолдолд гараа өргөх шаардлага гардаггүй.

Дасгал хөдөлгөөн


хооллолтын цаг


БИЕЭС ХОРТ БОДИСЫГ ГАДАГШЛУУЛЖ, ЦЭВЭРЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХҮНСНИЙ НОГООНУУД

Улаан Сонгино: Ходоод гэдэс, бодисын солилцооны хямрал, амин дэм дутагдахад сарын турш хоолны өмнө сонгины шvvс юмуу нухашыг хоолны халбагаар нэг идээд байвал эмчлэгдэнэ. Өргөст хэмх: Өргөст хэмх шээсний сүвийг цэвэрлэх vvрэгтэй. Єргєст хэмхэнд агуулагдаж байгаа луувангийн эд, өргөст хэмхний хvчил зэрэг нь уушиг, ходоод, элгэнд туслаж хорыг гадагшлуулж чаддаг. Могой төмс: Гэдэс, ходоод, цусны нэрт цэвэрлэгч юм. Гэдэсний хананд наалдсан хорт бодисыг ялгаруулан гаргаж чаддаг. Хар мөөг: Хар мөөг нь хоол боловсруулах системийн бохир зvйлийг арилгаж, цусыг тунгалагжуулна. Далайн байцаа: Далайн байцаа нь цусны цагаан бөөм олшрох євчнєєс сэргийлдэг. Байцаа: Цөс болон гэдэс ходоодыг хамгийн сайн цэвэрлэгч. Ялангуяа цэвэр байцааны шөл уух нь цөс өтгөрхөөс сэргийлдэг. Алим: Алим нь хvнсний зvйл гэдсэнд тогтохоос сэргийлнэ. Интоор: Гэдсэн дэх хорыг тайлах чухал нөлөөтэй. Гэдэс нь хорыг маш тvргэн ялгаруулан гаргадаг боловч шингээлт муудсан vедээ хорт эдийг гэдсэнд vлдээж, хөөн гаргаж чаддаггvй. Гvзээлзгэнэ: Гvзээлзгэнд олон зvйлийн органик бодис агуулагдаж байдаг тул ходоодыг дэмжиж, элэг, бөөрийг тамиржуулна. Усан vзэм: Элэг, гэдэс, ходоодонд тусалж, цус нөхөх чадварыг нэмэгдvvлнэ. Инжир жимс: Инжир жимс нь элгийг хамгаалах, хор тайлах, халууныг хөөж, гэдэсийг зөөллөж, хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг. /Ихэвчлэн хатаасан хэлбэрээр худалдаалагддаг. Чацарганатай төстэй.

-Уламжлалт анагаах ухаан чухам юуг судалдаг, ямар онцлог давуу талтай юм бэ? -Уламжлалт анагаах ухаан бол хүний бие махбод болон сэтгэл с...