Thursday, April 12, 2018

Мацгийг ямар үед хэрхэн баривал хэрэгтэй вэ?

Хавар болохоор Мацаг барих элдэв төрлийн арга, жор энд тэндгүй ам дамжин яригддаг шүү дээ. Мацгийг зөв цагт, тохирох өвчний үед, өөрийн биеийн онцлогт харгалзан өөр өөр аргаар барих ёстой байдаг. Уламжлалт анагаах ухааны онолд бол хүн болгон мацаг барьж болохгүй гэж үздэг. Яагаад гэвэл хүн бүрийн биеийн онцлог өөр өөр байдаг. Хөгшин настай, жирэмсэн, төрсний дараа болон хийн өвөрмөц чанартай, хийн төрлийн өвчин эмгэгтэй хүмүүст мацаг барих төдийлөн тохиромжгүй.
Ялангуяа зүрх судасны эмгэг өөрчлөлттэй хүмүүс аль болох татгалзах хэрэгтэй. Харин хаврын улирал гэдэг мацаг барихад хамгийн зөв улирал юм. Хаврын улиралд хүний биед бадган салс хуралдаж ходоодны галын илч буурч, судлын сүвнүүд бадганаар хаагддаг тул ерөнхийдөө бие хүндэрч нозоорох, толгой өвдөх, нойр их хүрэх, бөөр давсгийн өвчлөл болон амьсгалын эрхтэн тогтолцоо, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчнөөр өвдөх хандлагатай болдог.
Энэ үед биед хураад хөдөлсөн бадганыг арилгах эм тан, төөнүүр, бөөлжүүлэг засал, биеийг ургамлаар үрж арчих, олсгох буюу мацаг барих зэрэг эмчилгээний аргуудыг хэрэглэж болно. Мацаг барьж дуусаад өмнөх амьдралын хэв маяг шигээ хооллож болохгүй. Бие махбодын хувьд маш их тамир хүчийг алддаг, хий үүсэх хандлагатай болсон байдаг тул мацаг барьсны дараах сувилгааг заавал хийх ёстой.

No comments:

Post a Comment

-Уламжлалт анагаах ухаан чухам юуг судалдаг, ямар онцлог давуу талтай юм бэ? -Уламжлалт анагаах ухаан бол хүний бие махбод болон сэтгэл с...