Уламжлалт анагаах ухааны оношилгооны нэгэн өвөрмөц арга бол судас, шээс, хэлээр оношлох аргууд юм.
Өвчний гадна илрэх шинжээс эхлээд түүний далд мөн чанарыг олж мэдэх,
бие махбодын бүтцийн болон үйл ажиллагааны өөрчлөлтийг таньснаар өвчнийг
үүссэн хойно нь оношлохоос гадна, өвчнийг эрт буюу урьдал үед нь
таньдаг оношилгооны чухал арга юм. Ерөнхийдөө үзэх, хүрэлцэх, асуух гэсэн гурван үндсэн аргаар оношилгоо хийнэ.
Нүдээр харж шинжлэх аргаар өвчтөний биеийн оврын том, жижиг хэлбэр
болон өвчтөний гадна биеийн таван эрхтэн болох нүд, чих, хамар, хэл,
бие, нүүр царайг харж шинжилнэ. Таван хир буюу биеэс гарах цэр салс,
өтгөн, бөөлжис, цус, шээсийг шинжилнэ. Мөн өвчтөний амьдарч ажиллаж буй
газар нутаг, байр орны халуун, хүйтэн, хуурай чийглэг зэрэг шинж чанарыг
асуухаас гадна яг тухайн цаг үеийн улирал ямар байгааг харгалзан үзнэ.
Өвчтөний бие махбодын төрөлхийн өвөрмөц онцлог, ходоодны шингээх чадвар,
хэвлийн чийрэгжилт гэх мэт маш олон хүчин зүйлсэд тулгуурлаж оношилгоо
хийгддэг.
Оношилгоог зөвхөн өвчний эхэн үед хийхээр хязгаарлалгүй өвчнийг
эдгэрэх хүртэл өвчний явц, хувиралд тохируулан үргэлжлүүлэн оношлох
хэрэгтэй. Тухайн хүний болон өвчний онцлог зэргээс хамаарч өвчний эдгэрэлтийн явц, өвчний төгсгөл өөр өөр байдаг.
Тийм учраас эмчлүүлэгчийг байнга хянаж, өвчин эдгэрэх төгсгөлийн шат
буюу яг тохирсон цаг хугацаанд нь “эмчилгээний сүүлийг таслах” эмчилгээ
хийхгүй бол өвчин дахин сэдрэх, нэмэлтээр өөр өвчин үүсэх, эсвэл
архагшиж үлдэх зэрэг сөрөг үр дагаврууд гардаг.
Subscribe to:
Post Comments (Atom)
-Уламжлалт анагаах ухаан чухам юуг судалдаг, ямар онцлог давуу талтай юм бэ? -Уламжлалт анагаах ухаан бол хүний бие махбод болон сэтгэл с...
-
Бариа засал, иллэг (массаж) гэж юу вэ? Бариа засал нь эмгүй эмчилгээ бөгөөд олон сар, жил хугацаагаар эдгээгүй ужиг өвчин, эмчилгээ хий...
-
Судас барихад эмч өвчтөн хоёр өмнө өмнөөсөө харсан байрлалтай байна. Эрэгтэй хүний зүүн гарын судсыг эхэлж барина. Тэгэхэд өвчтөн зү...
-
Өндөр настанд тохиолддог бие загатнах өвчин Энэ өвчнөөс сэргийлэх арга бол хавар, намрын цагт адууны шар хомоол түлж биеэ шарлатал утах ...
No comments:
Post a Comment