-Уламжлалт анагаах ухаан чухам юуг судалдаг, ямар онцлог давуу талтай юм бэ?
-Уламжлалт анагаах ухаан бол хүний бие махбод болон сэтгэл санааны
өвчин эмгэгийг цогцоор нь судалж, сав шим ертөнцийн шүтэн барилдлага, од
гараг эрхсийн нөлөөлөл, ад тотгор, урд хойд төрөл, үйлийн үр, шүтэн
барилдлага зэргийг судалдаг. Үүний зэрэгцээ бодь сэтгэл хоосон чанарыг
онож, өвчин зовлонгийн холын шалтгаан мунхгийг үндсээр нь анагаадаг
буддын их таван ухааны нэгэн салбар ухаан юм.
Thursday, April 12, 2018
Өвчин тусах илүү магадлалтай үе
- Хаврын гурван сарын сар сарын эхний 24 хоног буюу нийт 72 хоногт элэг цөсөнд өвчин нүүрлэж болзошгүй. Үүнээс сэргийлэхийн тулд хүнд ажил хийж зүдрэх, удаан хугацаагаар исгэлэн, тослог хоол идэх, морь малаас унах, архи дарс их хэрэглэх, даарч хөрөсөөс болгоомжилоорой.
- Зуны гурван сарын сар сарын эхний 24 хоног буюу нийт 72 хоногт зүрх гэдсэнд өвчин орох магадлалтай учир зүрх гэдэсний хямралтай хүмүүс наранд халах, нойр алдах, хэт өлсөх, махан хоолоо ихдүүлэх, хоносон, удсан хоол идэх, хүйтэн нойтон газар суух, бороонд цухиулж жиндэхээс болгоомжилж яваарай.
- Намрын гурван сарын сар сарын эхний 24 хоног буюу нийт 72 хоногт уушиг дэлүүнд өвчин буух магадлал байдаг тул чанаргүй хоол унд хэрэглэх, даарч жиндэх, нойтон газар суух хэвтэхээс сэргийлж уушиг муу хүн айраг сайн хэрэглэ.
- Өвлийн гурван сарын сар сарын эхний 24 хоног буюу нийт 72 хоногт бөөр самсайн өвчин хөдлөх магадлал байдаг тул доод биеэ сайн дулаалан, хүнд юм өргөх, доргих, донслох, удаан зогсох, хүйтэн, нойтон газар суух, удаан олон дахин тачаах, архи уугаад даарах зэргээс болгоомжлох.
Харин өвөл, хавар, зун, намрын саруудын
сүүлчийн 6 өдөр буюу нийт 72 хоногт ходоод өвчилж болзошгүй учир хоол
ундаас тохируулж хэрэглэх нь зүйтэй.
Нойргүйдэл бий болгогч 10 шалтгаан
Сайхан амраад боссон өглөө эрч хүчтэй байж, тэр өдөртөө ажил хүртэл
бүтэмж сайтай байдаг. Тэгвэл сайн унтаж амрахад тань хэрэгтэй
зөвлөгөөнүүдийг хүргэе. Унтах цагаа хасах шалтгаан тань юу вэ? Хэтэрхий
завгүй, хийх зүйл их байна уу? Та шөнө унтахгүй байснаар их ажил
амжуулна гэж бодож байна уу? Та ердөө эрүүл мэндээ баллаж байгаа хэрэг.
Нойр багасна гэдэг бол эрүүл мэндтэй холбоотой асуудал юм. Нойрондоо та
идэж буй хоолтойгоо адил анхаарал хандуулах ёстой. 1. Та хэт их юм боддог. Хүмүүс өдөр болсон үйл явдал, ихэнхдээ хэрүүл маргаан, бүтэлгүйтсэн зүйлсээ дахин дахин боддог. Мөн түүнчлэн хүмүүс өөрсдийн бодлоо хянадаггүй. Түүнээс болоод хэрэгтэй, хэрэггүй хэт их юмыг боддог. Шийдэл: Хэрвээ хэрэггүй зүйлс толгойд тань орж ирээд байвал зүгээр л босоод өөр өрөөнд ор. Таны бодол шууд л ярилан одно. Тэгээд буцаад орондоо ороод унтах хэрэгтэй. Эсвэл унтахаасаа 2 цагийн өмнө маргааш хийх зүйлс эсвэл бодож тунгаах бүх зүйлсээ хийж дуусгах хэрэгтэй. Тэгэх аваас унтах үед та ямар нэг зүйлсийг бодох хэрэггүй болох юм.
2. Амралтын өдрүүдэд хэт их унтдаг. Бид ажлын өдрүүдэд орой унтаж, харин амралтын өдрүүдэд орой босдог. Ингээд 2 өдөр орой боссон тархи орой босоод дасчихдаг учир даваа гаригын өглөө босох гэж зовдог. Шийдэл: Та орой босох боломжтой байсан ч цагаас илүү битгий унт. Хэрвээ нойр тань хүрээд байвал өдөр 10 минут дуг хийхэд болно.
3. Хэн нэгэн саад болдог. Хажууд тань унтаж байгаа нөхрийн тань хурхирах чимээ таныг шөнө дунд хэсэгхэн ч гэсэн сэрээдэг байж магадгүй. Шийдэл: Хамт унтаж буй хүнээ дээшээ харж бус хажуу талаараа унтахыг санал болго. Учир нь хажуу талаараа унтаж байгаа хүн хурхирах нь бага байдаг юм байна. Мөн түүнчлэн хурхирахад дэрний өндөр нам их чухал нөлөө үзүүлдэг. Судалгаагаар өндөр дэрэндээр унтаж буй хүмүүс нам дэр дэрлэж буй хүмүүсийг бодвол их хурхирдаг болох нь тогтоогдсон байдаг юм байна.
4. Таны гормонд өөрчлөлт орсон. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн үед мөн цэвэрших үед үүсэх дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр нойргүйдэл бий болж болдог байна. Ихэнхдээ энэ нь шөнө дунд босох, хэт эрт босох зэргээр илэрдэг байна. Шийдэл: Унтахаасаа өмнө усанд орох нь бие тайвширч тайван амрахад сайн нөлөөтэй байдаг. Мөн сарын тэмдэгийн үед өвдөлтөөс болж нойр муутай хонох тохиолдолууд байдаг шүү дээ. Ийм үед та биений юм ирэхээсээ өмнө өвдөлт намдаах эмийг хэрэглэснээр сарын тэмдэг дуустал өвдөлтөөс хамгаалж чаддаг байна. Түүнчлэн өдөрт 20-30 минут дасгал хийж байх хэрэгтэй. Сайхан амарч унтахад өрөө сэрүүн байх нь маш чухал байдаг гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.
5. Таны гэдэс дуугардаг. Гэдэс хоосон орондоо орох нь шөнө олон дахин сэрэх шалтгаан болдог. Хоолны дэглэм барьж байгаа, таргалалтаас сэргийлж буй хүмүүс ихэнхдээ ийм асуудалтай учирдаг. Шийдэл: Та шөнө унтахдаа их юм идэх шаардлагагүй юм. Харин өег зүйл идэх хэрэгтэй. Үүнд ганц чанасан өндөг, ганц зүсмэл бяслаг зэргийг нэрлэж болно. Эдгээр нь таныг таргалуулахгүй ба таныг шөнийн турш өлсгөхгүй байж чадна.
6. Унтлагын өрөө тань замбараагүй байдаг. Ширээндээр тань олон бичиг цаас хөглөрдөг, газраар эд хогшил бөөгнөрсөн байдаг. Эдгээр нь танд саад болохгүй байгаа юм шиг боловч үнэндээ таныг унтахад их саад болдог. Учир нь таны нүдэнд хөглөрсөн олон зүйл харагдах үед тархи ер амардаггүй байна. Шийдэл: Хэрвээ танд хийж дуусгаагүй олон бичиг цаасны ажил байгаа бол бүгдийг нь нэг хавтасанд хийх хэрэгтэй. Мөн хөглөрөөд байгаа зүйлсээ нэг саванд хийж аль болох олон зүйл ил байлгахгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна өрөөндөө компьютер байлгахгүй байсан нь дээр.
7. Таны өрөө шөнө гэрэлтэй байдаг. Өмнөх нийтлэлүүдэд гэрэлтэй зүйлс нойр сэргээдэг талаар бичиж байсан билээ. Утасны гэрэл, гудамжны гэрэл гээд гэрэл цацруулагч зүйлс нь таны тархинд унтах бус харин сэрүүн байх дохиог өгдөг байна. Шийдэл: Гаднах гэрэлнээс хамгаалах сайн арга бол бараан өнгийн хөшигтэй байх. Учир нь тэдгээр нь өрөөг хангалттай харанхуй болгож чадах ба гаднах гэрлийг нэвтрэхээс хамгаалдаг. Мөн та нүдний хаалтыг хэрэглэж болох юм.
8. Дуу чимээ сонсогддог. Хөлийн чимээ, хажуу өрөөний зурагтын чимээ, хүмүүсийн яриа бидэнд бага ч гэсэн сонсогддог. Шийдэл: Та хэрвээ дуу чимээнээс болоод унтаж чадахгүй байгаа бол агааржуулагч, сэнс зэргийг асаах хэрэгтэй. Энэ нь нэг хэвийн дуу чимээг гаргах боловч саад хийж чаддаггүй. Харин сэнсний чимээнд бусад дуу чимээ хамт дарагдах болно.
9. Тоос шорооноос үүсэх нөхцөл байдал. Тоос шорооноос болоод хүнд унтахад тавгүй болох тохиолдол бий. Бидний унтаж байгаа матрас, дэвсгэр даавуунууд заримдаа удаан угаагдаагүй явж байдаг. Энэ нь урт хугацааны тоос шороог өөртөө татах шалтгаан болдог юм. Шийдэл: Байнга цэвэрлэгээ хийж өрөөнийхөө тоос шорооноос салах хэрэгтэй. Түүнээс гадна өрөөнийхөө цонхыг байн байн онгойлгож, агаар солилцуулах хэрэгтэй. Учир нь гэрт янз бүрийн нян, бактери, хир тоос цугларсан байдаг учир цэвэр агаараар сольж байх хэрэгтэй байдаг байна.
10. Гэрийн тэжээвэр амьтантайгаа хамт унтах. Шийдэл: Гэрийн тэжээвэр амьтадаа унтах үедээ аль болох өрөөндөө оруулахгүй байх хэрэгтэй. Та өрөөндөө ганцаараа байх тусам амар тайван унтаж чадна.
Зөв хэмжих дадал нэн чухал
Та өөрийн цусны даралтыг тодорхойлохын тулд заавал эмч дээр очих шаардлагагүй бөгөөд харин ч та өөрөө даралтын аппаратны тусламжтайгаар гэрийн нөхцөлд хялбархан хэмжих боломжтой. Заримдаа ч таны тогтмол хэмжилтийн үр дүн нь эмнэлэг дээр хэмжүүлсэн нэг удаагийн үр дүнгээс хэд дахин илүү ач холбогдолтой байдаг. Харамсалтай нь ихэнх хүмүүс хэмжилтээ хэрхэн зөв хийхийг төдийлэн мэддэггүй. Тиймээс буруу хэмжилтээс буруу үр дүн гарч байдаг.
Цусны даралтаа яаж зөв хэмжих вэ?
Хэмжилт эхлээс өмнө та заавал 3-5 минут тайван байх шаардлагатай. Та сандал дээр суугаад тайвширч ямар нэг зүйлд өөрийгөө хүчлэхгүй байх хэрэгтэй бөгөөд эс тэгвээс даралт хиймэлээр өсөх магадлалтай болдог.
Эмнэлэгийн орчинд даралтыг ихэвчлэн булчинд хийлэгддэг ханцуйвчын тусламжтайгаар эмч гүйцэтгэдэг бол харин гэрийн нөхцөлд хэмжилтийг электрон даралтын аппарат нь өөрөө хэмждэг. Түүнийг булчин эсвэл бугуйнд байрлуулна. Бугуйн хэмжилтийн үед электрон аппарат нь таны судасны цохилтыг мэдрэхээр байрласан байх шаардлагатай.
Хэмжилтийн үед анхаарах бас нэг чухал зүйл бол хэмжилт хийж буй цэг нь таны зүрхний түвшинтэй ойролцоогоор ижил түвшинд байх шаардлагатай. Булчингийн хэмжилтийн үед энэ нь голдуу шууд биелдэг бол бугуйн хэмжилтийн үед тохойгоо ширээн дээр тулж бугуйгаа бага зэрэг өргөх шаардлагатай болдог. Хэрвээ та булчингийн хэмжилт хийж байгаа тохиолдолд гараа өргөх шаардлага гардаггүй.
Та өөрийн цусны даралтыг тодорхойлохын тулд заавал эмч дээр очих шаардлагагүй бөгөөд харин ч та өөрөө даралтын аппаратны тусламжтайгаар гэрийн нөхцөлд хялбархан хэмжих боломжтой. Заримдаа ч таны тогтмол хэмжилтийн үр дүн нь эмнэлэг дээр хэмжүүлсэн нэг удаагийн үр дүнгээс хэд дахин илүү ач холбогдолтой байдаг. Харамсалтай нь ихэнх хүмүүс хэмжилтээ хэрхэн зөв хийхийг төдийлэн мэддэггүй. Тиймээс буруу хэмжилтээс буруу үр дүн гарч байдаг.
Цусны даралтаа яаж зөв хэмжих вэ?
Хэмжилт эхлээс өмнө та заавал 3-5 минут тайван байх шаардлагатай. Та сандал дээр суугаад тайвширч ямар нэг зүйлд өөрийгөө хүчлэхгүй байх хэрэгтэй бөгөөд эс тэгвээс даралт хиймэлээр өсөх магадлалтай болдог.
Эмнэлэгийн орчинд даралтыг ихэвчлэн булчинд хийлэгддэг ханцуйвчын тусламжтайгаар эмч гүйцэтгэдэг бол харин гэрийн нөхцөлд хэмжилтийг электрон даралтын аппарат нь өөрөө хэмждэг. Түүнийг булчин эсвэл бугуйнд байрлуулна. Бугуйн хэмжилтийн үед электрон аппарат нь таны судасны цохилтыг мэдрэхээр байрласан байх шаардлагатай.
Хэмжилтийн үед анхаарах бас нэг чухал зүйл бол хэмжилт хийж буй цэг нь таны зүрхний түвшинтэй ойролцоогоор ижил түвшинд байх шаардлагатай. Булчингийн хэмжилтийн үед энэ нь голдуу шууд биелдэг бол бугуйн хэмжилтийн үед тохойгоо ширээн дээр тулж бугуйгаа бага зэрэг өргөх шаардлагатай болдог. Хэрвээ та булчингийн хэмжилт хийж байгаа тохиолдолд гараа өргөх шаардлага гардаггүй.
БИЕЭС ХОРТ БОДИСЫГ ГАДАГШЛУУЛЖ, ЦЭВЭРЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХҮНСНИЙ НОГООНУУД
Улаан Сонгино: Ходоод гэдэс, бодисын солилцооны хямрал, амин дэм
дутагдахад сарын турш хоолны өмнө сонгины шvvс юмуу нухашыг хоолны
халбагаар нэг идээд байвал эмчлэгдэнэ.
Өргөст хэмх: Өргөст хэмх шээсний сүвийг цэвэрлэх vvрэгтэй. Єргєст
хэмхэнд агуулагдаж байгаа луувангийн эд, өргөст хэмхний хvчил зэрэг нь
уушиг, ходоод, элгэнд туслаж хорыг гадагшлуулж чаддаг.
Могой төмс: Гэдэс, ходоод, цусны нэрт цэвэрлэгч юм. Гэдэсний хананд
наалдсан хорт бодисыг ялгаруулан гаргаж чаддаг.
Хар мөөг: Хар мөөг нь хоол боловсруулах системийн бохир зvйлийг арилгаж,
цусыг тунгалагжуулна.
Далайн байцаа: Далайн байцаа нь цусны цагаан бөөм олшрох євчнєєс
сэргийлдэг.
Байцаа: Цөс болон гэдэс ходоодыг хамгийн сайн цэвэрлэгч. Ялангуяа цэвэр
байцааны шөл уух нь цөс өтгөрхөөс сэргийлдэг.
Алим: Алим нь хvнсний зvйл гэдсэнд тогтохоос сэргийлнэ.
Интоор: Гэдсэн дэх хорыг тайлах чухал нөлөөтэй. Гэдэс нь хорыг маш
тvргэн ялгаруулан гаргадаг боловч шингээлт муудсан vедээ хорт эдийг
гэдсэнд vлдээж, хөөн гаргаж чаддаггvй.
Гvзээлзгэнэ: Гvзээлзгэнд олон зvйлийн органик бодис агуулагдаж байдаг
тул ходоодыг дэмжиж, элэг, бөөрийг тамиржуулна.
Усан vзэм: Элэг, гэдэс, ходоодонд тусалж, цус нөхөх чадварыг
нэмэгдvvлнэ.
Инжир жимс: Инжир жимс нь элгийг хамгаалах, хор тайлах, халууныг хөөж,
гэдэсийг зөөллөж, хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг. /Ихэвчлэн
хатаасан хэлбэрээр худалдаалагддаг. Чацарганатай төстэй.
Эмийн зөвлөгөө
Эм гэж юу вэ?
Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр
хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн.
Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг
зөв зохистой хэрэглэхийн тулд та эмийн талаар тодорхой мэдлэгтэй байх
нь чухал юм.
Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?
Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд
тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг
хэлдэг.
Эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ?
Эмийг хэрэглэх зааврыг баримтлахгүй, өвчний шинж тэмдэг, зовиур нь
гайгүй болмогц хэрэглэхээ больсноос хүндрэх, архагших, эмэнд дасалттай
болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.
Хэт олон эмийг нэг дор хэрэглэснээс гаж нөлөө ихэсгэж -8-2Эмийг
хэтэрхий их хэмжээгээр эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран
хэрэглэвэл тун хэтэрч хордох аюултай.
Эмийг буруу хэрэглэвэл үр дүн нь буурч, эмчилгээний зардал ихэснэ.
Эмийг яаж зөв сонгох вэ?
Аливаа өвчний үед эмчид хандан түүний зөвлөсөн эмийг сонгон хэрэглэх нь
зүйтэй. Учир нь эмч таньд тохирох эмийг сонгон ямар тунгаар, хэдэн удаа,
хэдэн хоногийн турш, яаж хэрэглэхийг заан жор бичиж өгнө.
Хэрэв эмийг өөрөө сонгон хэрэглэх бол тухайн эмийн үйлчлэгч бодис,
хэрэглэх заалт болон эсрэг заалт, цээрлэх, хэрэглэх аргын талаар
тодорхой мэдээлэл авсны дараа сонгон хэрэглээрэй.
Эмийг зөв хэрэглэхийн тулд:
Хэт олон эмийг нэг дор хэрэглэхгүй байх, зөвхөн шаардлагатай цөөн эм
хэрэглэх
Хүүхдэд эмийг эмчийн заавраар сонгон хэрэглэх
Жирэмсэн үед ялангуяа эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь
зүйтэй. Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглээрэй.
Эмийг хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчдээ даруй
мэдэгдээрэй.
Эмийг шошго дээр нь заасан нөхцөлд хүүхдийн гар хүрхээргүй газар зөв
хадгалаарай.
Эмийг хэдийд хэрэглэх вэ?
-8-1Эмийг хоолны өмнө буюу дараа хэдийд хэрэглэснээс эмчилгээний үр дүн
ихээхэн шалтгаалдаг. Эмийг хэдийд яаж хэрэглэх талаар эмийн заавраас
мэдэж болно.
Ихэнх эмүүдийг хоолны өмнө уух нь тохиромжтой байдаг боловч ходоод
гэдэсний замыг цочроох нөлөөтэй эсвэл ходоодны хүчилд тэсвэр багатай
эмийг хоол идсэний дараа уугаарай. Хоолны өмнө хэрэглэх эмийг хооллохоос
20-30 минутын өмнө ууж хэрэглэх нь тохиромжтой.
Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?
Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглээрэй. Харин
вирүсээр үүсгэгдсэн жирийн ханиад, томуу суулгалтыг эдгээдэггүй болохыг
анхаарна уу.
Антибиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн
турш гүйцэд хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт
дасалтай болох аюултай. Иймээс та антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол
зааврын дагуу зөв хэрэглээрэй.
Сүү сахарын өвчнөөс хамгаалдаг
Сүүн бүтээгдэхүүн
чихрийн шижингийн хоёрдугаар төрлөөр өвчлөх эрсдлийг бууруулдгийг
Харвардын их сургуулийн анагаах ухааны тэнхимийн судлаачид тогтоожээ.
Сvv, бяслаг, тараг, цөцгийн тос хvний биеийн “үйлдвэрлэдэггvй”
транспальмитолеино (transpalmitoleic) хэмээх хvчил агуулдаг нь эрсдлийг
60 хvртэлх хувиар бууруулдаг аж.Бүх амьтанд байдаг энэ хүчил цусан дахь
инсулин болон холестериний төвшинг хянаж, инсулиний мэдрэмжит чанарыг
бууруулдаг байна.Гэвч судлаачид энэ төрлийн бүтээгдэхүүн илүүдэл жин
үүсгэх өөх тос ихээр агуулдаг. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэхийн
тулд хэмжээ хязгааргүй хэрэглэж болохгүйг анхааруулж, бага илчлэгтэй
сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь дээр гэжээ. Тэд тэнцвэртэй хоолны дэглэм
барьж, ямар ч төрлийн хүнсийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөсөн
байна.Чихрийн шижин хоёр төрөлтэй. Нэг нь нойр булчирхайн хэвийн үйл
ажиллагаа алдагдсанаас цусан дахь чихрийн хэмжээг хянадаг инсулин гэх
бодис ялгарахаа больдог байна. Энэ нь голдуу залуус, бага насныханд
тохиолддог. Харин хоёр дахь төрөл нь инсулин хэвийн хэмжээгээр ялгардаг ч
бие махбодь чихэр хvлээж авахаа больсноос үүддэг аж.Нийт өвчлөлийн
80-85 хувийг эзэлдэг энэ төрлөөр өнөөдөр дэлхийд 180 сая хvн өвчлөөд
байна. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм. Илүүдэл жинтэй 40-өөс
дээш насны хvмvvст ихэнхдээ илэрдэг энэ төрөл голчлон хоолны буруу
дэглэм болон хоол хэт сойх, хөдөлгөөн дутагдахаас үүддэг.Өвчтөний
хэрэглэсэн чихэрлэг бүтээгдэхүүн эсэд бvрэн нэвтэрч чадалгvй цусанд
хуримтлагдан нүд, бөөр, зүрх, мэдрэлийн эсvvд болон үндсэн артерийн
судас, судлуудыг гэмтээдэг юм. Чухам яагаад чихэр хүлээж авдаггvйн учрыг
одоог хүртэл шинжлэх ухаан тайлаагvй юм.Сүүлийн судалгаагаар хоёрдугаар
төрлийн чихрийн шижингийн үед ногоон цайнаас илүү Энэтхэгийн кокцини
ургамлын ханд цусан дахь сахарын илүүдлийг oр дүнтэйгээр бууруулдаг нь
тогтоогджээ. Олон наст энэ ургамал эртнээс хэрэглэгдэж байсан ч шинжлэх
ухааны үүднээс анх удаа судалгаа хийсэн нь энэ юм.
Ахмадуудад өгөх зөвлөгөө
Өндөр настанд тохиолддог бие загатнах өвчин
Энэ өвчнөөс сэргийлэх арга бол хавар, намрын цагт адууны шар хомоол түлж биеэ шарлатал утах
Загатнах өвчин тусвал морь, илжигний өөх, шүдлэн хонины
далны зунгаг түрхэх, ямаан зангууг чанаж уух, биеэ утах, өлөн ус
/шээсээ/ уух зэргээр эмчилнэ.
Ой ухаан муудаж мартах өвчин
Оюун ухаанаа сэргээх, тогтооход үхрийн хуучин хур шар тос
долоож хүлхэж идвээс биеийн илч, хүч нэмэгдэн ухаан санаа саруулсан
сэтгэл тайвширна. Бас нас урт болгоно. Нүдний хараа, зүс царианы өнгө
засч сайжруулна. Мөн цагаан тос байнга идэх ч ашигтай.
Ходоод муудаж хоол шингэхгүй болох өвчин
Ходоод ямар байх нь хоол унднаас их шалтгаална. Хоол
ундаа тохируулж тохиромж муутай хоол ундаа цээрлэж, тохиромжтой хоолоо
үдээс өмнө идэж орой идэх хоолоо багасгавал зүгээр.
Ходоодны хүчил багатай хүнд махан хоол шингэц муутай
байдаг тул ийм хүмүүс цагаан хоол голлон хэрэглэж махаа багасгах. Хоолны
шингэц муудвал чоно, зэрлэг гахайн ходоод, гишүүний үндэс чанаж шөлийг
нь уух сайн.
Шээс чавдагших, задгайрах, хаагдах өвчин
Энэ өвчний шалтгаан нь бөөрний хүч чадал сулрах, түрүү
булчирхай томрох, давсаг чулуужих зэрэг өвчин эмгэгтэй холбоотой. Энэ
бүхнийг буй болгодог зүйл нь бөгсөн бие, бөөрнөөсөө даарч хөрөх явдал
учраас амьдралын үндэс болсон бөөрөө хайрлаж явах хэрэгтэй. Бөөр бол
үргэлж залуугаараа, цовоо сэргэлэн, өвчин эмгэггүй байх эсэхийг шийддэг
эрхтэн. Бөөрөө хайрлаж, бөгсөн биеэ дулаалж бай.
Зогисох өвчин
Энэ өвчин хйин гүйдэлтэй холбоотой. Энэ өвчний үед лишийг
сүүнд буцалгаж уух, загасны нурууны яс, махаар утахад сайн. Мөн
буцалгаж хөргөсөн цэв хүйтэн усыг хийгүй шимж хэдэн удаа залгих. Болжмор
шувууны баасыг гал дээр хуурч утаа хярвасыг үнэрлэх, усанд буцалгаж
хүйтнээр уух ч зүгээр.
Бөөлжих, огиулах өвчин
Энэ өвчний үед баавгайн махаар утах, бага зэрэг чанаж
идэх, морины хомоолыг буцалгаж шүүгээд уухад хий шараар шалтгаалан
бөөлжихийг зогсооно. Бас зэрлэг гахайн баасыг шатааж үнсийг нь усаар
даруулж ууваас эс шингэснийг шингээж бөөлжихийг засдаг.
Хүч тамираа сэлбэх
Хүч тамираа сэлбэхэд туулайн толгой чанаж идэх сайн.
Улаан буга, цагаан нохойны хярзан чанаж идэх, халиуны охор сүүл, малын
төмс үе үе чанаж идээд байвал бөөр, бэлхүүс, ууц нуруу, шээсний сүвний
өвчнийг анагаана.
Даралт ихсэх хий, цус хөөрөх өвчин
Гоёо, тэхийн шээг, алтан гагнуур, нохойн хошууг хувь
тэнцүүлэн найруулж нунтаглаад 500 гр усанд хоолны халбагаар 4 удаа хийж
хандлаад 100 гр-ын хэмжээгээр өдөрт 2 удаа 2-3 долоо хоног уух сайн.
Цагаан төмс 3-5 ширхэгийг аяга сүүнд буцалгаж 2-3 шөнө
дараалан уувал даралт буурна. Жодоо модны холтосны шөлийг өдөр 2 удаа
ууж 21 хоног үргэлжлүүлэх сайн нөлөөтэй. Мөн цаган түрүү, гоньд, цагаан
лууван, шар манжин, адуу, хонь, гахайн түүхий мах, гахайн үсийг хөлний
уланд дэвсэж хөхүүлбэл даралт буурна. Хар тугалга хөлийнхөө уланд нааж
нэг цаг болгоод авахад даралт буурдаг.
Муурын үсийг алгаар сөргүүлэн илбэл даралт буурахаас гадна өдөр бүр сармисны хоёр хумс байнга идэхэд сайн.
Хоолонд хэрэглэдэг төмсийг машиндаж шүүсийг нь түүхийгээр
нь уух чавга, чанаж шүүсийг нь уух, хар модны холтос цайнд чанаж уух,
хүйтэн усаар толгойгоо шавших сайн.
Цус багадах, даралт буурах өвчин
Цус багадаж байвал цусаа төлжүүлэхийн тулд залуу ямааны
/шүдлэн/ болон гөрөөсний цус нэг аяга ууваас цус төлжинө. Ямааны цус
хүний цусыг төлжүүлэхэд бусад малынхаас илүү эмийн чанартай гэдэг.
Хуян шар ус хурах өвчин
Хуян шар усны өвчинд цалин цагаан мөнгө чанаж шөлийг нь
уудаг. Мөн улиасны холтос ба улиас түлж цагаан үнсийг нь усаар зуурч
хуян шар ус хурсан газраа тавих.
Утаатай шар эсгийг хужиртай усанд чанаж бүлээнээр шавшин
боогоод хонуулах. Хайлаас модыг түлж үнсийг нь усанд зуурч уутанд
хийгээд хөл гараа дүрэх. Тулай болон хуян шар усны хавдарт тэмээний
гурван жил болсон хомоолыг битүү шатааж үнсийг нь сүүнд зуурч сайн
буцалгаад түрхэж хөхүүлдэг.
Элдэв этгээд өвчин
Элдэв этгээд өвчин гэгч бол сэтгэл санаа огцом хувирч дон
тусах, солиорох, манарах, дэмий донгосох, хий юм үзэгдэх, сонсогдох,
хэлгүй дүлий болох, айж цочих, ухаан алдан унах, нойргүй болох, элдэв юм
зүүдлэх, унах, дуулах, тавгүйцэх, нэг юманд хэт дурлах, амьд явахаас
шантрах, үхэхийг хүсэх, шалтгаангүй хараах, ерөөх, ерөөлийг занаж зүхэх
зэрлэг олон янзаар илэрнэ. Ийм өвчинд шар шувуу, бүргэд, элээ, хараацай,
ёл, тас, ууль, хонхэрээ, баавгай, бар, ирвэс, чоно, үнэг, солонго,
өмхий хүрэнгийн махны аль нэгийг чанаж идэх зэргээр засал хийнэ.
Солио өвчин
Энэ өвчинд шар шувуу, элээ, хараацайн мах, өмхий
хүрэнгийн махаар утах, шөл хийж уулгах, мөн шар шувуу, үнэг, хулганы
баасыг түлж утах, чоно, нохой, тас, баавгай, зарааны баас этгээд өвчин
бүхнээс сэргийлдэг. Эдгээрийг сайтар болгох, түлж шатаан утахаас гадна
ууж хэрэглэнэ. Хур шар тосыг идүүлбэл солиорох, манарах, мартах өвчнийг
анагаахад тус болно.
Шээс задгайрах
Энэ өвчин ихэвчлэн даарч хөрснөөс л үүсдэг. үүнийг
эдгээхийн тулд аагтай халуун хар цайны ууран дээр хэдэн орой суугаад үз.
Арвайн гурилыг шар тостой багсраад хөх өнгийн уутанд /бараан өнгийн/
хийж оёод бүлээсгэж давсаган дээрээ жин тавиад нэг үзээрэй. Тарваганы
болон ямааны хорхогны /боодог/ ууран дээр суугаад халуун чулууг нь атгах
сайн. Хамгийн гол нь даарч хөрөхгүй дулаан хувцаслаж яв.
Цээж, хоолойн гашуун оргидог ёозгүй өвчин
Цөс хөөлгөх үйлчилгээтэй нохойн хошуу, багваахай цэцэг,
хус модны гөлөг навч хандалж зөгийн балтай хамт уу. 200 гр ханданд нэг
халбага зөгийн бал хий.
Гахайн болон хонины тарган мах, сонгино, сармистай хуурч
хайрсан хоол, цуу, элдэв халуун ногоо, архи, пиво зэргийг идэж уухгүй
байх. Хэт их идэх, их өлсөх, уурлаж бухимдах, гуньж гутахад цөсний өвчин
хөдөлдгийг анхаарахад зүгээр.
Өтгөн хатах ч зүдрээдэг өвчин
Өтгөн
хатаад байвал лууван, үзэм, хар чавга, зөгийн бал, шийгуа, амтат гуаны
аль олдсоноос нь идэж бай. Зэс, гуулин саванд ус буцалгаад бүлээн үед нь
өглөө орой нэг нэг аяга тогтмол уух ч сайн. Тогтмол суниах, гэдэс,
бэлхүүсний орчмоор илэх, цээжээ тэнийлгэж, гэдсээ үе үе татах дасгал
хий. Хуурай юм идэх, хооллохын өмнө шингэн юм ууж бай.
Өөдрөг байх 25 зөвлөгөө
1.Сэтгэлийн их тэнхээтэй байх
2.Хэн нэгэн таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд.
Бусдын хийснийг ажиглан бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Биеэ
ажилдаа дайчил
3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаа бүү зовоо.
Хий хоосон мөрөөдөлд бүү авта. Хийх зүйлээ төлөвлө. Саад
учирвал юунаас болсныг тунгаа. Гэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.
4. Нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг татах
нөхөр ол. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхээ урд үдэш нь төлөвлө.
Удаан олон жил хийх ажлаа ч төлөвлө.
5. Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх заримдаа эвгүй байдаг ч
үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн өөдтэй явсан нь үгүй.
6. Өөрийгөө битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр
зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.
7. Муу зуршлаа бага багаар сал. Дутагдлаа шударгаар хүлээ.
8. ӨӨрийгөө аль цагт хамгийн үр бүтээлтэй байдгаа мэдэж ав.
Чухам тэр цагийг бүү үр. Амрах хооллоход тэр цагийг бүү зарцуул. Цагаа
зохицуулаж сур.
9. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж
бай.
10. Битгий цухалд, бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг
тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Үе үе хөдлөх, босох,
суух, явган явахыг хичээ.
11. Үнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед
саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.
12. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн яманд
хүргэдэггүй. Үүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгөө зоригжуулж бай.
13. Хийх зүйлээ цаг алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас юунаас
эхлэхийг бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ
зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж үр дүнг нь шалгаж бай.
14.Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн харилцаагаа ухамсарла.
15. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуулж, тусал.
16. Хийх гэсэн ажлаа хойш бүү тавь. Нэн даруй хийж сур.
17. Хүний хэлснээс хэрэгтэйг ав, хэрэггүйг гээ.
18. Учрах саад бэрхшээлийг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл
таны ажил бүтэмжтэй болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.
19. Мэдрээгүй зөн совиндоо үе үе ч болов итгэж бай. Дан
ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.
20. Даруу байж сур. Бардам зан, хулчгар зан хүнийг өөдтэй
болгосон удаа байхгүй .
21. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж бусаддаа ойлгуулаж
бай.
22. Хүнээс үг дуулах сайхан, бусдыг магтаж өөрийгөө магтуулахад
муу нь юу байхав. Найз чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал.
23. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын
үндэс.
24. Өөртөө үүрэг ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг
бүтээнэ.
25. Тайван бай, бусад чинь оволзож байсан ч
тайван байж гагцхүү зорьсондоо хүрэхийг хичээж сур
Монголчууд
ходоодны хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд хоёрдугаарт жагсдаг. Тэгвэл
олон монгол хүний амь насыг авч одож буй ходоодны хавдар нь ходоодны
шархаа эмчлүүлэхгүй даамжруулснаас үүдэлтэй.
Шархлаа
өвчний нийтлэг шинж нь өвдөлт юм. Голлон аюулхай орчим өвдөнө. Ходоодны
дээд хэсгийн шархлааны үед хоол идсэнээс 0,5-1 цагийн дараа өвдөлт
мэдрэгдэж аажмаар нэмэгдэн 1,5-2 цагийн дараа өвчин намддаг. Ходоодны
гарах хэсгийн байрлалтай үед хоол идсэнээс хойш 1,5-2 цагийн дараа
илэрч, хоол идсэний дараа намддаг. Дээд гэдэсний шархлааны өвдөлт нь
өлөн үед болон шөнийн 24.00-03.00 цагийн хооронд илэрдэг.
Бие
махбодоос зайлуулагдах ёстой бодисыг гадагшуулахад хамгийн чухал
үүргийг бөөр гүйцэтгэдэг. Бөөрний гүйцэтгэх ёстой энэ ажлыг өөр ямар
эрхтэн нөхөн гүйцэтгэх боломжгүй. Улмаар бусад эд, эрхтэн хэвийн ажиллаж
байлаа ч бөөрний үйл ажиллагаанд доголдол үүсч, эсвэл бүрэн зогохоод
бие махбодит аминд ч хүрэх аюултай ноцтой өөрчлөлтүүд гардаг бөгөөд
үүнийг бөөрний дутмагшил гэдэг.
Эрүүл амьдрах 9 чухал зөвлөмж
- Хөдөлгөөн. Өдөр бүр лифтээр зорчихоос татгалзаж, аль болох явган шатаар явж бай. Нохойгоо салхилуулах, хүүхэдтэйгээ хөөцөлдөж тоглох зэрэг өдөр тутмын энгийн хөдөлгөөн бүр таны стрессийг тайлж, эрүүл саруул болгоно.
- Өөх тостой хоолноос татгалза. Шарж хайрсан хоол, гамбургер, гахайн мах, утсан мах, хиам зэргээс татгалза. Бяслаг, цөцгий, сүү зэрэг цагаан идээ нь харьцангуй тослог багатай байдаг.
- Тамхи татахаа зогсоо. Тамхи нь хүний биед хортойг эрдэмтэд нэгэнт батлаад байгаа билээ. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд үзсэн кино, жүжигчдийг даган дуурайж, ухамсаргүйгээр тамхинд орох явдал ихэсч байна.
- Стрессийг багасга. Өдөр 30 минутыг өөрийн дуртай зүйлийг хийхэд зарцуул. Биеэ бариж чадахаа больтол уурлах, бухимдах үед 10 хүртэл тоол. Нүдээ анин улаан өнгийг толгой дотроо төсөөлөн хар, тэгээд ягаан үүлэн дунд хөвж байна гэж төсөөл. Энэ нь таны стрессийг бага ч атугай багасгана.
- Бохирдлоос өөрийгөө хамгаал. Хэрвээ та утаа униаргүй орчинд амьдрах боломжгүй бол ядаж өрөөндөө цэвэр агаарыг бий болго. Гэртээ болон гэрийнхээ гаднах орчныг цэцэгжүүл, мод тарь.
- Суудлын бүсээ зүү. Статистикийн судалгаанаас харахад суудлын бүс зүүгээгүйгээс олон сая хүн авто машины ослын улмаас нас барах, эсвэл гэмтэж бэртдэг байна.
- Утсаар шүдээ чигчил. Саяхны нэгэн судалгаагаар шүдээ утсаар чигчлэх нь эрүүл саруул амьдрах, өндөр наслахтай шууд хамааралтай болохыг баталжээ. Шүдээ чигчилдэг хүмүүс илүү эрүүл саруул байдаг гэнэ.
- Хэтрүүлж уухаа зогсоо. Өдөрт нэг хундага дарс юмуу архи уух нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна. Харин үүнээс хэтрүүлэн хэрэглэвэл элэг, бөөрний өвчин болон хорт хавдартай болох магадлалтай ажээ.
- Оюун ухаандаа эерэг энергитэй байх. Сайхан амьдарч байна гэсэн бодол, эрүүл мэнд хоёр хоорондоо төгс эерэг хамааралтай юм. Иймд ямар ч тохиолдолд аз жаргалтай байх хэрэгтэй.
Бариа засал гэж юу вэ?
Бариа засал, иллэг (массаж) гэж юу вэ?
Бариа
засал нь эмгүй эмчилгээ бөгөөд олон сар, жил хугацаагаар эдгээгүй ужиг
өвчин, эмчилгээ хийгээд үр дүн өгдөггүй олон төрлийн өвчнийг мэдрэлийн
судал дагуулан эмчлэх арга юм.
Зөвхөн
гараар хийгддэг учираас бариачийн сэтгэл, чармайлт, мөн үйлчлүүлэгчийн
талаас харилцан итгэл дээр тулгуурлаж эрүүлжих эмийн бус эмчилгээ юм.
Харин массаж нь хөнгөн иллэг бөгөөд стресс ядаргааг тайлж, тайвшруулах үйлчилгээтэй юм.
Бариа заслын ач холбогдол
***
Хvний биеийн цус тунгалагийг нэг бvрчлэн тэнцвэржvvлж бєглєрєлүүдийг
гаргадаг бөгөөд бариа хийснээр бєглєрсєн цус, тунгалаг тэнцвэржиж
дархлаа сайжирч, уураг тархины vйл ажиллагаа нэмэгддэг.
*** Эмийн бус аргаар аливаа өвчнийг анагаадаг.
*** Зөвхөн өвчтэй биш эрүүл хүн ч аливаа өвчинөөс сэргийлж дархлаагаа сайжруулах хэрэгтэй.
*** Оюуны болон биеийн хүчний ажлийн чадвар нэмэгддэг.
Мацгийг ямар үед хэрхэн баривал хэрэгтэй вэ?
Хавар болохоор Мацаг барих элдэв төрлийн арга, жор энд тэндгүй ам
дамжин яригддаг шүү дээ. Мацгийг зөв цагт, тохирох өвчний үед, өөрийн
биеийн онцлогт харгалзан өөр өөр аргаар барих ёстой байдаг. Уламжлалт
анагаах ухааны онолд бол хүн болгон мацаг барьж болохгүй гэж үздэг.
Яагаад гэвэл хүн бүрийн биеийн онцлог өөр өөр байдаг. Хөгшин настай,
жирэмсэн, төрсний дараа болон хийн өвөрмөц чанартай, хийн төрлийн өвчин
эмгэгтэй хүмүүст мацаг барих төдийлөн тохиромжгүй.
Ялангуяа зүрх судасны эмгэг өөрчлөлттэй хүмүүс аль болох татгалзах хэрэгтэй. Харин хаврын улирал гэдэг мацаг барихад хамгийн зөв улирал
юм. Хаврын улиралд хүний биед бадган салс хуралдаж ходоодны галын илч
буурч, судлын сүвнүүд бадганаар хаагддаг тул ерөнхийдөө бие хүндэрч
нозоорох, толгой өвдөх, нойр их хүрэх, бөөр давсгийн өвчлөл болон
амьсгалын эрхтэн тогтолцоо, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчнөөр
өвдөх хандлагатай болдог.
Энэ үед биед хураад хөдөлсөн бадганыг арилгах эм тан, төөнүүр, бөөлжүүлэг засал, биеийг ургамлаар үрж арчих, олсгох буюу мацаг барих зэрэг эмчилгээний аргуудыг хэрэглэж болно. Мацаг барьж дуусаад өмнөх амьдралын хэв маяг шигээ хооллож болохгүй. Бие махбодын хувьд маш их тамир хүчийг алддаг, хий үүсэх хандлагатай болсон байдаг тул мацаг барьсны дараах сувилгааг заавал хийх ёстой.
Энэ үед биед хураад хөдөлсөн бадганыг арилгах эм тан, төөнүүр, бөөлжүүлэг засал, биеийг ургамлаар үрж арчих, олсгох буюу мацаг барих зэрэг эмчилгээний аргуудыг хэрэглэж болно. Мацаг барьж дуусаад өмнөх амьдралын хэв маяг шигээ хооллож болохгүй. Бие махбодын хувьд маш их тамир хүчийг алддаг, хий үүсэх хандлагатай болсон байдаг тул мацаг барьсны дараах сувилгааг заавал хийх ёстой.
-Уламжлалт анагаах ухаан өвчнийг хэдэн янзаар оношилдог вэ. Судас барьж үзсэнээр бүх өвчнийг оношлох боломжтой юу?
Уламжлалт анагаах ухааны оношилгооны нэгэн өвөрмөц арга бол судас, шээс, хэлээр оношлох аргууд юм.
Өвчний гадна илрэх шинжээс эхлээд түүний далд мөн чанарыг олж мэдэх,
бие махбодын бүтцийн болон үйл ажиллагааны өөрчлөлтийг таньснаар өвчнийг
үүссэн хойно нь оношлохоос гадна, өвчнийг эрт буюу урьдал үед нь
таньдаг оношилгооны чухал арга юм. Ерөнхийдөө үзэх, хүрэлцэх, асуух гэсэн гурван үндсэн аргаар оношилгоо хийнэ.
Нүдээр харж шинжлэх аргаар өвчтөний биеийн оврын том, жижиг хэлбэр
болон өвчтөний гадна биеийн таван эрхтэн болох нүд, чих, хамар, хэл,
бие, нүүр царайг харж шинжилнэ. Таван хир буюу биеэс гарах цэр салс,
өтгөн, бөөлжис, цус, шээсийг шинжилнэ. Мөн өвчтөний амьдарч ажиллаж буй
газар нутаг, байр орны халуун, хүйтэн, хуурай чийглэг зэрэг шинж чанарыг
асуухаас гадна яг тухайн цаг үеийн улирал ямар байгааг харгалзан үзнэ.
Өвчтөний бие махбодын төрөлхийн өвөрмөц онцлог, ходоодны шингээх чадвар,
хэвлийн чийрэгжилт гэх мэт маш олон хүчин зүйлсэд тулгуурлаж оношилгоо
хийгддэг.
Оношилгоог зөвхөн өвчний эхэн үед хийхээр хязгаарлалгүй өвчнийг эдгэрэх хүртэл өвчний явц, хувиралд тохируулан үргэлжлүүлэн оношлох хэрэгтэй. Тухайн хүний болон өвчний онцлог зэргээс хамаарч өвчний эдгэрэлтийн явц, өвчний төгсгөл өөр өөр байдаг. Тийм учраас эмчлүүлэгчийг байнга хянаж, өвчин эдгэрэх төгсгөлийн шат буюу яг тохирсон цаг хугацаанд нь “эмчилгээний сүүлийг таслах” эмчилгээ хийхгүй бол өвчин дахин сэдрэх, нэмэлтээр өөр өвчин үүсэх, эсвэл архагшиж үлдэх зэрэг сөрөг үр дагаврууд гардаг.
Оношилгоог зөвхөн өвчний эхэн үед хийхээр хязгаарлалгүй өвчнийг эдгэрэх хүртэл өвчний явц, хувиралд тохируулан үргэлжлүүлэн оношлох хэрэгтэй. Тухайн хүний болон өвчний онцлог зэргээс хамаарч өвчний эдгэрэлтийн явц, өвчний төгсгөл өөр өөр байдаг. Тийм учраас эмчлүүлэгчийг байнга хянаж, өвчин эдгэрэх төгсгөлийн шат буюу яг тохирсон цаг хугацаанд нь “эмчилгээний сүүлийг таслах” эмчилгээ хийхгүй бол өвчин дахин сэдрэх, нэмэлтээр өөр өвчин үүсэх, эсвэл архагшиж үлдэх зэрэг сөрөг үр дагаврууд гардаг.
Судас барих арга
Судас барихад эмч өвчтөн хоёр өмнө өмнөөсөө харсан байрлалтай
байна. Эрэгтэй хүний зүүн гарын судсыг эхэлж барина. Тэгэхэд өвчтөн зүүн
гараар өөрийн баруун гарын тохойноос түшиж тулж өгнө. Дараа нь зүүн
гарын судсыг барихад өвчтөн баруун гараараа зүүн тохойн дороосоо түшиж
тулж эмчид туслана. Эцэст нь хоёр талын судлыг зэрэгцүүлэн барьж баруун
зүүн талын судалд зөрөө ялгаа байгаа эсэхийг үзнэ. Үүний дараа таван мах
бодийн хуулиар илэрсэн эмгэгийн хүнд хөнгөнийг тогтоож эмчилгээ заслын
аргаа боловсруулна. Хуруунуудаа мадаггүй зөв байрлуулахын тулд шууны том
ясны " Processus stiliodeus radi " өвөр дор судсан дээрээ дунд хуруугаа
байрлуулна. Ингэсний дараа долоовор ядам хурууг дунд хурууны дарлагаас
хоёр тийш нэг нэг тарианы хэмжээнд тавьж байрлуул. Судас барих оронгоо
зөв олсны дараа долоовор хуруугаар арьсанд дунджаар махан ядмаар ясанд
/сул, дунд зэрэг чанга / дарж байрлуул. Даралтын хэмжээ тохирч байгаа
эсэхийг шалгахдаа дунд ядмыг суллаж өгөхөд долооврын доорхи лугшилт
анхныхаас өөрчлөгдөхгүй байх ёстой. Ядамын даралтыг дунд долооворын
лугшилт мөн урд гурван хуруугаар дарсан адил байвал зохино. Судлыг барих
хугацааг тогтоох аргагүй юм. Эмчийн туршлага мэдрэмж өвчтөний байдал
өвчний хүнд хөнгөн хүндрэл хавсарсан зэргээс удаан түргэн өөр байх нь
ойлгомжтой. Гэхдээ ном сударт дурьдсанаар судасны зуун лугшилтыг
анхааралтай шинж гэсэн бий. Үүнээс гажих нь тийм сайн үр дүн авч ирнэ
гэх үндэс үгүй.
Х.Цэрэндорж "Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй" номоос
Х.Цэрэндорж "Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй" номоос
Wednesday, April 11, 2018
Subscribe to:
Posts (Atom)
-Уламжлалт анагаах ухаан чухам юуг судалдаг, ямар онцлог давуу талтай юм бэ? -Уламжлалт анагаах ухаан бол хүний бие махбод болон сэтгэл с...
-
Бариа засал, иллэг (массаж) гэж юу вэ? Бариа засал нь эмгүй эмчилгээ бөгөөд олон сар, жил хугацаагаар эдгээгүй ужиг өвчин, эмчилгээ хий...
-
Судас барихад эмч өвчтөн хоёр өмнө өмнөөсөө харсан байрлалтай байна. Эрэгтэй хүний зүүн гарын судсыг эхэлж барина. Тэгэхэд өвчтөн зү...
-
Өндөр настанд тохиолддог бие загатнах өвчин Энэ өвчнөөс сэргийлэх арга бол хавар, намрын цагт адууны шар хомоол түлж биеэ шарлатал утах ...